Энэ хичээлийн төгсгөлд дараах чадварыг эзэмшинэ:
- Насанд хүрэгчдийн глаукомын нөлөө, түүний эрсдэлт хүчин зүйлс, ангилал, нүдний дотоод шингэний динамик, нүдний дотоод даралтыг хэмжих аргуудыг тайлбарлах
- Глаукомтой хүмүүст үзлэг хийх, оношлох, глаукомын үед хийгдэх шинжилгээний аргуудыг тайлбарлах
- Глаукомын эмчилгээ, зонхилон хэрэглэх эм, лазер, мэс заслын аргуудыг тайлбарлах
- Глаукомын мэс заслын дараа авах арга хэмжээ, лазер болон мэс заслын дараа үүсэх хүндрэлийг хэрхэн эмчлэх талаар тайлбарлах