Хиймэл оюун ухаанд суурилсан нүдний угийн зургийн автоматжуулсан тайлбарууд

Сybersight Consult нь одоо зөвлөгөө өгөх тохиолдлуудад зөвлөгөөний өвчтний түүхэнд хавсаргасан нүдний угийн өнгөт зургуудыг Хиймэл Оюун Ухаанаар (AI) ангилал хийдэг.Энэ систем нь глауком, шар толбоны өвчнүүд ба сахарын шижингийн ретинопати зэрэг өвчнүүдийг харж оношлох чадвартай. Бидний техникийн чадал ба яаж Cybersight AI нь өвчтөний лавлагааг сайжруулах тухай илүү ихийг мэдэж авна уу.

aria-hidden="true"

 
Энэ үйлчилгээ нь хөгжиж буй улсуудын нүдний мэргэжилтэнгүүдэд үнэ төлбөргүй.

Видео бичлэг

Энэхүү богинохон видео бичлэгт би Cybersight AI-ийг нүдний угийн бичлэгүүдийн автоматжуулсан тайлбарыг яаж хийхийг тайлбарлах болно. Cybersight AI нь сахарын шижингийн гаралтай ретинопати, глауком ба шар толбоны өөрчлөлтийг олж харах чадвартай үнэгүй, нээлттэй төхөөрөмж юм. Үүнийг Cybersight Зөвлөгөө данстай нүдний мэргэжилтнүүд ашиглаж болно. Cybersight AI нь доорх хоёр замаар ашиглагдана:

 

Нэгдүгээрт, AI-д зөвхөн хамаарах тохиолдлуудыг хүн зөвлөгчийг оролцолгүйгээр автомат тайлбарт оруулж болно. Мөн үүний зэрэгцээгээр, хоёр дахь саналд оруулахаар өвчтөний түүхэнд зургуудыг хавсаргаж болно.

Аль ч хувилбарт та өвчтөний түүх бүрт найм хүртэл зураг хавсаргаж болох ба AI-ийн хариу минут дотор гарч ирнэ. Таны үр дүн бэлэн болоход та э-мейл мэдэгдэл хүлээн авах болно. PDF тайланг та хялбархан татаж авч болох эсвэл өөрийн бичлэгүүддээ хадгалахаар хэвлэж авч болно.

"Мэргэжилтний Харагдац" эсвэл “Expert View” нь танд таны зургуудын илүү их нарийн харагдацыг харуулдаг, ба та өөрийн хүссэн хэсгүүдийг томруулж болох ба AI-ийн тайлбаруудыг илүү сайн харагдуулахаар асааж унтрааж болох юм. Хэрвээ та хүн зөвлөхөөс зөвлөгөө авах хүсэлтэй байгаа бол, та өөрийн AI түүхийг өөрийнхөө шийдлээр Cybersight-ын зөвлөхөд илүү их гүн ярилцлага хийж, зөвлөгөө авахаар өгж болох ба тэгээд зөвлөхүүд хэдэн цагийн хооронд хариу өгдөг.

Cybersight AI-аас өндөр чанартай үр дүнд хүрэх зарим зөвлөмжийг энд оруулсан:

Дөчин тав эсвэл жаран градусын шар толбыг төвлөсөн зургийг ашиглаарай

Фундус камераас шууд илгээсэн өндөр чанарын зургуудыг ашигла.

Зурган дээр зөвхөн фундус гарсан байх ёстой ба өөр зүйлийг гаргахгүй байхыг сайн анхаарна уу.

Үүний хажуугаар, SLO эсвэл өргөн хүрээтэй зураг, OCT сканууд, өвчтөний түүх, харааны талбар эсвэл олон нүдний угийн зургуудыг нэг файлд оруулахаас зайлсхийж, өөрийнхөө дэлгэцийн зураг эсвэл цаас зэргийг бүү оруулаарай.

Эхний үед, та cybersight.org руу орж эсвэл QR кодын скан хийснээр өөрийн Cybersight дансанд нэвтэрч орно уу.

Хэрвээ танд Cybersight AI-ийн талаар асуултууд гарах эсвэл санал сэтгэгдэл байвал, бид үүнд хариу өгөхдөө баяртай байх болно. [email protected] руу э-мейл бичээрэй.

 

Хэрвээ та аль хэдийнээ Cybersight Consult-ын данстай бол үүндээ нэвтрээд энэ үйлчилгээд тэр даруй ашиглаж эхлээрэй.Хэрвээ та дансгүй бол та энд бүртгүүлнэ үү.